Хятад улс 4000 гаруй музейтэй

Монголын мэдээ | Соёл урлаг
dogsom@montsame.mn
2015-10-01 16:20:35

Сүүлийн жилүүдэд Хятад улс түүх соёлын дурсгалыг хадгалах хамгаалах ажлыг эрчимжүүлснээр өдгөө 4165 музейтэй болсон нь сүүлийн арван жилд хоёр дахин нэмэгдсэн үзүүлэлт юм хэмээн Хятадын Түүх соёлын дурсгалт зүйлсийн үндэсний газрын дарга Ли Шяо Жэй мэдэгдлээ.

Түүний танилцуулснаар, 2014 онд, төвлөрсөн төсвөөс хийсэн 660 сая юанийн санхүүжилтийг нүүлгэн шилжүүлэх, түүх соёлын дурсгалт зүйлсийг сэлбэн засах, 53 музейн түүх соёлын дурсгалт эд зүйлийг урьдчилан хамгаалах төсөлд зарцуулжээ.

Хөххот.Б.Занданхүү

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд