Коронавируст халдварын 338 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-12-09 11:14:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 338 тохиолдол батлагджээ.


Мөн хугацаанд гурван хүн нас барснаар манай улсад “КОВИД-19”-өөр нийт 1953 хүн амиа алдсаныг бүртгээд байна.

 

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр халдварласан тохиолдлын нэг нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол 213 нь нийслэлд, 124 нь хөдөө орон нутагт батлагджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 25 тохиолдол Орхон аймагт бүртгэгджээ.

 

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа  3898 хүний  78 нь нэн хүнд,  1547 нь хөнгөн,  1839 нь хүндэвтэр, 434 нь хүнд байдалтай байна.


Холбоотой мэдээ