“Залуучууд – 100” эрдэм шинжилгээний бага хурал боллоо.

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-12-06 16:04:55

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Засаг дарга бөгөөд Залуучуудын салбар зөвлөлийн тэргүүний нэрэмжит “Залуучууд – 100” эрдэм шинжилгээний бага хурал боллоо. Тус хурлаар залуучуудын тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, хөгжил, оролцоог дэмжих чиглэлээр ирүүлсэн 15 илтгэлийг сонордуулж, аймгийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэхээр болов.

Энэ жил Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Засгийн газрын тогтоолын дагуу “Залуучууд хөгжлийн зөвлөл”-ийг байгуулж, өсвөр үе, залуучуудыг төлөвшүүлэх, хөгжүүлэх, хорт зуршлаас гаргахад чиглэсэн 16 төрлийн ажлыг зохион байгуулж буйг аймгийн ГБХЗХГ-ын дарга Ж.Энх-Амар мэдээллээ.

Холбоотой мэдээ