“Build Mongolia 2022” үзэсгэлэн 2022 оны 4 сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УУЛ УУРХАЙ
Khaliunblr27@gmail.com
2021-12-06 14:58:52

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  “Build Mongolia 2022” үзэсгэлэн хоёр дахь удаагаа ирэх оны 4 сарын 22-22-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа спорт ордонд зохион байгуулагдана. Үзэсгэлэнгээр дэлхийн улс орнуудын дэд бүтцийн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулна. Бүтээн байгуулалтын салбарын хамгийн шилдэг техник технологийг танилцуулах гадна болон дотны 100 гаруй аж ахуй нэгж оролцоно. Мөн үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болоод бусад зочдод Монголын барилга, уул уурхай, эрчим хүч, зам тээврийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар тус бүрийн тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулахын зэрэгцээ тус салбарын компаниудын илтгэл тавигдана.  Түүнчлэн бүтээн байгуулалтын гол салбарууд болох зам тээвэр, эрчим хүч, уул уурхай, барилгын салбарынхан оролцож, харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, бизнесээ тэлэх хамгийн чухал гарц юм.

 

Монголын барилга, уул уурхай, дэд бүтцийн салбарын техник технологийн хамгийн том үзэсгэлэн болох “Build Mongolia” арга хэмжээний Ерөнхий Ивээн тэтгэгчээр ОХУ-ын хүнд машин механизмын тэргүүлэгч Камаз, Урал брэндийн монгол дахь түнш "Батсээр ХХК" ажиллаж байна. Талбай дүүргэлт 60 хувьтай явагдаж байна.

 

Бүтээн байгуулалт буюу “Build Mongolia”- 2022 үзэсгэлэнд оролцох бол www.buildmongolia.com -   цахим хуудсаар бүртгэл явагдаж байна. 12 сарын 30 - наас өмнө бүртгүүлж 10 хувийн хямдрал эдлээрэй.

 

 Дэлгэрэнгүй мэдээллийг: 77773010 

Холбоотой мэдээ