Үер усны аюулаас сэрэмжлүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2016-07-15 10:25:06

Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст бороо орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.

Маргааш баруун аймгуудын хойд, зүүн аймгуудын зүүн хэсгээр, энэ сарын 17-нд нутгийн хойд хэсгээр, 18-19-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Борооны  өмнө салхи түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 20-25 градус, Их нууруудын хотгор болон говийн бүсийн нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 

Холбоотой мэдээ