Баян-Өлгийн нутгаар энэ сард агаарын дундаж температур -24-30 хэм хүйтэн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-12-02 12:43:35

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс гаргасан 12 дугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөвөөр тухайн хугацаанд агаарын дундаж температур -24-30 хэм хүйтэн буюу олон жилийн дунджийн орчим байна.

Нэгдүгээр арав хоног, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр агаарын температур өмнөх үеэсээ 4–6°С–ээр хүйтэрнэ.

Харин хур тунадасны хэмжээ 2-6 мм буюу нийт нутгаар олон жилийн дунджийн орчим цас орох төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орж, зарим газраар цасан шуурга шуурна. Салхи зарим газраар 12–14 м/с, түр зуур 16–18 м/с хүрч ширүүсч болзошгүй ажээ. 

Холбоотой мэдээ