Шатахуун ачсан машин нуур руу цөмөрч оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-12-02 10:23:18

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Тосон багийн Дөрөлж нуур гэдэг газар аймгийн төвөөс баруун хойд зүгт 144 км, сумын төвөөс зүүн урд зүгт 10 км-т шатахуун ачсан автомашин чиргүүлийн хамт өчигдөр нуур руу цөмөрч орсон байна.

Тодруулбал Мөрөн сумаас Цагаан-Уул чиглэлд зорчин явсан шатахуун жижиглэн борлуулдаг компанийн жолооч Э-ийн Хово загварын автомашин 32 тн шатахуун ачсан, чиргүүлтэйгээ живжээ. Автомашинд явсан жолооч өөрөө уснаас гарсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Цагаан-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 73 дугаар ангийн алба хаагчид өнөөдөр 8 цаг 30 минутаас автомашиныг татан гаргах ажиллагааг эхлүүлсэн байна.

Холбоотой мэдээ