Булган аймгийн ИТХ аймгийн 2022 оны төсвийг баталлаа

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-12-02 10:20:38

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын найм дахь удаагийн сонгуулийн ээлжит V хуралдаан болж байна. Уг хуралдаанаар аймгийн төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2022 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа. Аймгийн 2022 оны төсвийн орлогыг 17,8, аймгийн төсвийн жилд зарцуулах зарлагыг 35,1 тэрбум төгрөгөөр баталсан байна.

Төсвийн санхүүжүүлэх эх үүсвэрийг татварын болон татварын бус орлого 17,8, улсын төсвөөс аймгийн төсөвт олгох санхүүгийн дэмжлэг 8,5, орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас аймгийн орон нутгийн хөгжлийн санд олгох шилжүүлгийн орлого 6,5, аймгийн урд оны төсвийн үлдэгдэл 2,2 тэрбум төгрөг байхаар төлөвлөжээ.

Аймгийн ИТХ өнөөдөр орон нутгийн өмч хөрөнгийн тухай, ИТХ-ын 2022 оны төлөвлөгөөний тухай асуудал хэлэлцэнэ.

Холбоотой мэдээ