Хан-Уул дүүрэгт 16 айл ухсан, орон байрны хулгайчийг илрүүлжээ

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-11-29 20:11:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт энэ оны 6 дугаар сараас хойш 16 иргэний нийтийн болон амины орон сууцанд хууль бусаар нэвтрэн их хэмжээний хохирол учруулсан этгээдийг илрүүлжээ.


Дээрх хэргийг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлж, Сэлэнгэ аймгийн харьяат, өмнө 6 удаагийн ял шийтгэл эдэлж байсан, 31 настай Б гэгч үйлдсэн болохыг тогтоон мөрдөн шалгаж байна.


Тус этгээд камерын хяналтгүй, харуул хамгаалалтгүй айл өрхүүдийг сонгон авч хулгай хийдэг байсан байна. Тиймээс гэр, орон сууцаа камержуулах, харуул хамгаалалтын газартай гэрээ байгуулж хөршийн холбоогоо сайжруулснаар энэ төрлийн гэмт хэрэгт өртөх эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.



Холбоотой мэдээ