М.Отгонбаярыг МҮОХ-ны дээд шагнал “Алтан Очир” одонгоор шагнав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-11-29 12:29:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сагсан бөмбөгийн спортыг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ОУХМ М.Отгонбаярт МҮОХ-ны дээд шагнал Алтан Очир одонгоор шагналаа.


Энэхүү хүндтэй одон шагналын үнэмлэхийг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган гардуулж, байр хүргэв.


ОУХМ М.Отгонбаяр нь нэгэн үе сагсан бөмбөгийн лигийн шилдэг тамирчдын нэг байсан бөгөөд “Бизнесийн чөтгөрүүд”, “1+11”, “Лидер”, “Азарга” багуудад тоглож, лигийн аваргаар долоон удаа шалгарч байсан билээ.



Холбоотой мэдээ