"МОНЦАМЭ-100" тэмцээний шилдгүүд маргааш тодорно

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-11-26 18:28:47

 

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "МОНЦАМЭ-100" цомын аварга шалгаруулах тэмцээний эхний өдрийн үдээс хойших тоглолтод ETV, MNB спорт багууд өрсөлдөж MNB спорт 6:0-ээр хожсон бол NTV, News.mn багуудын хоорондох тулаанд NTV баг 4:1-ээр хожлоо.


Харин Монголын радио, SPS телевизийн өрсөлдөөнд SPS телевизийн баг 8:0-ээр өрсөлдөгч багаа илүүрхэж хожлоо. Мөн эмэгтэйчүүдийн MNB баг,  SPS багтай тоглож 1:1-ээр тэнцлээ.


Дараагийн тоглолт  News.mn болон MNB sport багийн хооронд өрнөж  News.mn-ийн хөлбөмбөгчид  3:1-ээр хожсон бол  gogo.mn баг, MONTSAME-1 багийг 6:0-ээр хожив. Харин эрэгтэйчүүдийн MONTSAME-2 баг энэ тэмцээний шилдэг багуудын нэг SPS-тэй 1:1 оноогоор тэнцлээ.


Энэ өдрийн хамгийн сүүлийн тоглолт буюу эмэгтэйчүүдийн SPS, MONTSAME  багуудын халз тулаан эн тэнцүү өрсөлдөөнтэй болж, улмаар МОНЦАМЭ-гийн баг 1:0-ээр ялалт байгуулан "МОНЦАМЭ-100" цомын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн мeдалийн болзол хангалаа.






Холбоотой мэдээ