Д.Хаянхярвааг Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирлын албан үүргээс нь түдгэлзүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
d.uransolongo@montsame.gov.mn
2021-11-23 12:34:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрдэнэс Монгол" ХХК-ийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Хаянхярваад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ сарын 18-наас өөрчилж, түүнд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоожээ.


Мөн хэргийн оролцогч Ш.Уртнасан, Ц.Отгонбаатар, Ш.Дорж, Л.Болормаа нартай уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоох, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх, буюу "Эрдэнэс Монгол" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан үүргийг биелүүлэхийг уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусах хүртэлх хугацаанд түдгэлзүүлэх, таслан сэргийлэх арга хэмжээг авахаар шийдвэрлэсэн байна.


Нэмж дурдахад, өнгөрсөн сарын 18-нд түүний албан өрөөнд нэгжлэг хийн, 48 цагийн хугацаатай цагдан хорьсон юм. Мөн прокурорын байгууллагаас дээрх хугацааг сунгуулах хүсэлт гаргасны дагуу шүүх хурал 10-р сарын 21-нд болж, улмаар Д.Хаянхярвааг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгах шийдвэр гаргасан юм.

Холбоотой мэдээ