Сингапурын Ерөнхий сайд Монголыг зорилоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-07-13 13:07:54

СИНГАПУР. /straitstimes/. Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лун АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад оролцож, Монголд албан ёсны айлчлал хийхээр тус улсыг зорилоо.

Сингапур болон Монгол хооронд 1970 онд дипломат харилцаа тогтоосноос хойш Сингапурын Ерөнхий сайд анх удаа Монголд албан ёсны айлчлал хийж байгаа нь энэ юм. Түүний айлчлал дөрөв хоног үргэлжлэх ажээ.

Энэ айлчлалын хүрээнд Ли Сянь Лун Монголын шинэ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нартай уулзана.

Үүнээс гадна тэрбээр Монгол дахь сингапурчууд, хоёр орны бизнес эрхлэгчид, мөн Сингапурын техникийн тусламжийн хөтөлбөрт хамрагдсан болон их сургуулиудад элсэн суралцсан монголчуудтай уулзах хүлээн авалтад оролцох ажээ.

Хоёр орон нь найрсаг харилцаатай байдаг бөгөөд сүүлийн жилүүдэд үүнийг батлан Монголын өндөр дээд албан тушаалтнууд Сингапурт хэд хэдэн айлчлал хийснээс дурдвал хамгийн сүүлд 2013 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сингапурт төрийн айлчлал хийжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ