Б.Энхбаатарын хонгор түрүү магнайд хурдлав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
ariunbold@montsame.gov.mn
2016-07-11 18:24:51

Тулгар төр байгуулагдсаны 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан Их насны морины уралдаанд 375 хурдан буян шандас сорьсноос Өвөрхангай аймгийн Тарагт сумын харьяат Б.Энхбаатарын хонгор түрүү магнайд хурдалж, түмэн олноо баясгалаа.

Харин аман хүзүүнд Завхан аймгийн Дөрвөлжин сумын харвяат Д.Бадраагийн хүрэн, айргийн гуравт Төв аймгийн Эрдэнэцогт сумын харьяат М.Даваажаргалын халзан, айргийн дөрөвт Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул, Тод манлай уяач Ц.Хэнмэдэхийн хонгор халзан хурдлав. Түүнчлэн айргийн тавд Завхан аймгийн Цэцэн-Уул сумын уугуул, уяач Н.Мөнхбаясгалангийн зээрд хурдалж, уясан эзэн, хурсан олноо баярлуулав.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ