БНХАУ-ын Ерөнхий сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-07-11 16:17:08

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көцян долдугаар сарын 13-14-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ гэж Хятад улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хун Лей мэдэгдлээ.

Ли Көцян ерөнхий сайд болсноосоо хойш Монголд анх удаагаа айлчлах гэж байгаа нь энэ юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар БНХАУ-ын Ерөнхий сайд Ли долдугаар сарын 15-16-нд Монголын нийслэл Улаанбаатар хотноо болох Ази-Европын 11 дэх удаагийн уулзалтад /АСЕМ/ мөн оролцоно гэж хэвлэлийн төлөөлөгч Хун хэлэв.

Г.Доржханд

Холбоотой мэдээ