Шагайчдын хагас шигшээ тоглолт болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2016-07-11 15:29:33

Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шагайн харвааны эхний өрөг өчигдөр буюу долдугаар сарын 10-ны өдөр эхэлсэн.

Харин өнөөдөр шагайн харвааны нээлтийн ажиллагаа болж хагас шигшээ харваа болж байна. Шагайн харваа нь үндэсний баяр наадмын эрийн гурван наадмын дөрөв дэх нь болж 1998 оноос албан ёсоор улсын наадмын нэг болж зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Энэ жилийн баяр наадмын шагайн харваанд Дундговь, Төв, Өмнөговь, Говьсүмбэр, Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Завхан, Булган, Сэлэнгэ, Дархан, Орхон, Архангай, Өвөрхангай, Баянхонгор болон Улаанбаатар хотын нийт 728 харваач цэц мэргэнээ сорьж байна.

Энэ харваачдаас Монгол Улсын үлэмж дархан мэргэн 42, Монгол Улсын дархан мэргэн 27, гарамгай мэргэн 21, мэргэн 41, дэд мэргэн 38, харшгүй мэргэн 19, аймгийн гоц мэргэн 134 оролцож байгаа юм. Нийт харваачдын 52.8 хувь нь улсын болон аймгийн цол зэрэгтэй харваач байна.

Мөн шагайн харваанд оролцогчдын 59 хувь нь 35 хүртэлх насны залуу харваачид байв. Шагай харваачдаас хамгийн ахмад нь Дундговь аймгийн харьяат, 60 гаруй жил харвасан 75 настай М.Жийлин гуай юм. Шагайчид 8 хэсэгт 40 баг өрсөлдөж байна.

Д.Өлзий

Холбоотой мэдээ