Үндэсний 21 байгууллага 608.5 сая мод тарина
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд үндэсний 21 аж ахуйн нэгж нэгдэхээ илэрхийлж өнөөдөр Батламжид гарын үсэг зурлаа.
Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх үүднээс Монгол Улсад нэг тэрбум мод тарих санаачилгыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэвшүүлж өнгөрсөн сарын 8-наас эхэлсэн билээ. Уг хөдөлгөөнд үндэсний томоохон 21 аж ахуйн нэгж нэгдэж, 2030 он гэхэд нийт 608.5 сая мод тарих батламжид гарын үсэг зурсан юм. Байгаль орчин, аялал жуулчлалын яам “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжин нэгдэж буй аж ахуй нэгжүүдэд мод тарьж ургуулах арга, аргачлал, технологийн нэгдсэн зөвлөмж өгч, хамтран ажиллах юм.
Гарын үсэг зурах ёслолын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь мод тарьж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй эдийн засгийн зөв хөшүүрэг ашиглан тэмцэх, ажлын байрыг нэмэх, ядуурлыг бууруулах, хүнсний хангамжийг сайжруулахад тустай төдийгүй иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчинг бий болгох, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой” гэлээ.
Бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид үүнд оролцох нь байгаль орчны доройтлоос үүсэх эрсдэлийг бууруулах, бизнесээ тэлэх, ногоон технологи, инноваци нэвтрүүлэх, байгаль орчинд ээлтэй ногоон санхүүжилт татах, дэлхийн хөгжлийн чиг хандлагатай хөл нийлүүлэх зэрэг чухал ач холбогдолтой гэж Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.
Тэрбээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэх бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийг төр, засаг бүх талаар дэмжинэ. Хамтдаа нэг зорилго, нэгдмэл хүчээр энэ зорилтыг бодит ажил хэрэг болгож чадна гэдэгт итгэж байна” гэв.
Д/д |
Аж ахуйн нэгж |
Тарьж, ургуулах модны
тоо |
|
1. |
“Эрдэнэс
Тавантолгой” ХК |
180,000,000 |
|
2. |
“Оюу толгой” ХХК |
100,000,000 |
|
3. |
“Болдтөмөр Ерөө Гол” ХХК |
100,000,000 |
|
4. |
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ |
100,000,000 |
|
5. |
“Энержи Ресурс” ХХК |
40,000,000 |
|
6. |
“Өсөх Зоос” ХХК |
30,000,000 |
|
7. |
“Саусгоби Сэндс” ХХК |
15,000,000 |
|
8. |
“Степ Голд” ХХК |
10,000,000 |
|
9. |
“Тавантолгой” ХК |
6,000,000 |
|
10. |
“Бадрах Энержи" ХХК |
5,000,000 |
|
11. |
“Эрдэнэс Монгол” ХХК |
5,000,000 |
|
12. |
“Бороо Гоулд” ХХК |
3,000,000 |
|
13. |
“Эрдэнэс силвер ресурс” ХХК |
3,000,000 |
|
14. |
“Бүрдэл Майнинг” ХХК |
2,500,000 |
|
15. |
“Алтайн Хүдэр” ХХК |
2,500,000 |
|
16. |
“Монголросцветмет” ТӨҮГ |
2,000,000 |
|
17. |
“Монполимет Групп” |
1,000,000 |
|
18. |
“Багануур” ХК |
1,000,000 |
|
19. |
“МоЭнКо” ХХК |
1,000,000 |
|
20. |
“Платинум Ланд” ХХК |
1,000,000 |
|
21. |
“Шивээ овоо” ХК |
500,000 |
|
НИЙТ |
608,500,000 |



