Японы парламентын дээд танхимын сонгуульд эрх баригч эвсэл ялав

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-07-11 11:32:12

ТОКИО. /NHK/. Ням гарагт болсон Японы парламентын дээд танхимын сонгуульд Ерөнхий сайд Шинзо Абэгийн удирддаг эрх баригч эвсэл болон Үндсэн хуульд өөрчлөлт оруулахыг дэмжигч бусад намынхан яллаа. “Сонгогчид миний хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлогуудыг дэмжлээ” гэж эрх баригч Либерал Ардчилсан намын дарга Абэ хэллээ.

Либерал Ардчилсан нам, Комейта нам болон Осакагийн Санаачилгууд намаас бүрдсэн эвсэл 121 суудлын 77-г нь авчээ.

Дээд танхим нийт 242 суудалтай бөгөөд 3 жил тутамд тал хувийг  нь мажоритар болон пропорциональ тогтолцоогоор нөхөн сонгодог юм.  

Парламентын доод танхимын суудлын гуравны хоёр гаруй хувьд Абэгийн эвслийнхэн суудаг билээ.

Япон улсын одоогийн Үндсэн хууль 1947 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хуульд тэр цагаас хойш огт өөрчлөлт оруулаагүй байгаа ажээ.

Абэ сонгуулийн өмнө хэлэхдээ “цаг үетэйгээ тааруулан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй байна” гэж байсан юм.

Г.Доржханд

Холбоотой мэдээ