Умард Солонгосын пуужингийн туршилт амжилтгүй болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-07-10 13:45:40

СӨҮЛ. /TASS/. Бямба гарагт Умард Солонгосын явуулсан баллистик пуужингийн туршилт амжилтгүй болсон гэж Өмнөд Солонгосын Штабын дарга нарын хамтарсан газар мэдэгдэв.

Пуужинг шумбагч онгоцноос харвах ажиллагаа хэвийн явагдсан боловч пуужингийн нислэг эхний шатандаа бүтэлгүйтсэн гэж мэдэгдэлд дурджээ.

Мөн Умард Солонгосын энэ өдөөн хатгалагыг бид эрс буруушааж байна гэж мэдэгдсэн байна.

Туршилт Умард Солонгосын Шинпо боомтоос холгүй усанд орон нутгийн цагаар 11:30-д болжээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ