“Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг дэмжлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2021-11-09 11:51:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжлээ.


Тогтоолын төсөлд УИХ-ын гишүүн Дамбын Батлут, Жаргалтулгын Эрдэнэбат нарыг Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хорооны, Монгол Улсын Их Хурлын гишүүн Гонгорын Дамдинням, Лхагвын Мөнхбаатар нарыг Хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны гишүүнээр оруулахаар тусгасан байна. Уг төслийг байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн 81.8 хувь дэмжиж, санал дүгнэлтээ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов. Тогтоолын төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэн батлахаар төлөвлөөд байна.


УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн дэд хороо нь жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжил, хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн бодлого, зохицуулалтын асуудлыг хянан шалгах чиг үүрэгтэй юм. Харин Хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хороо нь хүнд үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого, зохицуулалтын асуудлыг хянан шалгах чиг үүрэгтэй.

Холбоотой мэдээ