Байгаль хамгаалагчид “Ямаха” брэндийн мотоциколтой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-07-09 14:36:02

Хөвсгөл аймгийн ИТХ-ын тогтоолоор Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлаас байгаль хамгаалагчдын ажиллах нөхцлийг сайжруулах зорилгоор 78 сая 800 мянган төгрөгийн төсөв батлуулж 24 сумын байгаль хамгаалагч тус бүр “Ямаха” брэндийн мотоцикол, компьютер, принтер, JPS зэргийг олгож байгаль хамгаалагч тус бүрт 3.190.000 төгрөгийн иж бүрэн техник хэрэгсэлтэй болов.

Сумдын байгаль хамгаалагчид дундаа 1 мотоцикольтой байсан бол одоо техник хэрэгслээр хангагдаж ажил үүргээ гүйцэтгэхэд хүндрэлгүй боллоо. Өмнө нь төсвөө орон нутагтаа шийдэж зарцуулдаггүй байхад байгаль хамгаалагчдаа тэр бүр техник хэрэгслээр хангаж чаддаггүй байсан гэнэ. Харин өнгөрсөн жилээс төсвийг орон нутагт нь зарцуулдаг болсны үр дүнг ийнхүү үзэж байна. Мотоциклийн хувьд чанар эдэлгээ сайтай “Ямаха” брэндийн албан ёсны гэрээт борлуулагч Жинст мөрөн компанийн зүгээс ч төрийн үйлчилгээний байгууллага сонгож хямдралтай үнээр нийлүүлэлт хийж байгаа төдийгүй  сэлбэг хэрэгслийг нь ч хамтад нь өгч байгаа аж.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ