Тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт өнөөдөр үйлчлэхгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-11-05 11:25:17
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Их Эзэн Чингис хааны мэндэлсний 859 жилийн ой, Монгол бахархлын өдөр буюу бүх нийтийн амралтын өдөр тохиож байгаа тул өнөөдөр нийслэлд тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. 


НИТХ-аас хуулиар тогтоосон амралтын өдөр болон нийтээр тэмдэглэх баяраар тээврийн хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байхаар тогтоол гаргасан байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний 4 тоот зарлигаар, Их эзэн богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын багийн дүгнэлт болон ШУА-ийн саналд үндэслэн албан ёсны болгож, билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэж тогтоон, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэж байхаар болсон юм.

Холбоотой мэдээ