Цагаан-Үүр сум 20 жилийн дараа малчдын зөвлөгөөн хийв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймгийн Цагаан-Үүр сум 20 жилийн дараа малчдын зөвлөгөөн хийж 4 багийн 400 гаруй малчин өрхийн 230 орчим малчин оролцлоо.
Энэ үеэр малчид сүүлийн үед мал малын түүхий эд үнэгүйдсэн. Амьдралын эх үүсвэр болсон мал, малын түүхий эдээ яаж үнэтэй болгох, мал сүргээ яаж өсгөн үржүүлэх гээд тулгамдаж байгаа асуудлуудаа ярилцлаа. Төр засгаас малчдад чиглэсэн ажлуудыг хийж санаачилж байгаа ч гол асуудал болох малын түүхий эдийн үнэ маш бага буйд анхаарах хэрэгтэйг онцолж байв. Мөн ахмад тэргүүний малчид залуу малчиддаа үнэтэй зөвлөгөө өгч чуулганаар цаашид анхаарах, төр засгийн удирдлагуудад хүргэх, хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар уриалга гаргажээ. Олон жил завсарласан болоод ч тэрүү зөвлөгөөний үеэр малчид санаа бодлоо солилцон, бие биенээсээ суралцсан үр дүнтэй, цаг үеэ олсон арга хэмжээ болж буйг оролцогчид хэлж байв. Цаашид малчид мал, малынхаа түүхий эдийг үнэд хүргэхийн тулд бүх талаар ярилцаж төлөвлөгөө гарган ажиллахаар боллоо.
Б.Гантуяа