Аж ахуйн нэгж байгууллагын улсын ээлжит тооллого эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Аж ахуйн нэгж байгууллагын улсын ээлжит тооллогыг Дундговь аймагт зохион байгуулах ажлын баг байгуулан, ажлаа эхэллээ. Тус ажлын багийг аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр ахалж байна.
"Статистикийн тухай" Монгол Улсын хуулиар 5 жил
тутамд “Аж ахуйн нэгжийн тооллого”-ыг зохион байгуулахаар заасан бөгөөд энэ
удаагийн улсын тооллогыг 11 дүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 1 хүртэл цахимаар
зохион байгуулах юм.
Улсын өмнөх тооллогуудад зөвхөн аж ахуйн нэгж
байгууллагуудыг хамруулдаг байсан бол энэ удаагийн тооллогод хувиараа хөдөлмөр
эрхлэгч нарыг /ААНБ+ХХЭ/ хамруулж байгаагаараа онцлог.
2021 оны улсын тооллого Монгол Улсын эдийн засгийн
цогц судалгаа бөгөөд тооллогын үр дүнгээс ковидын дараах нөхцөл байдлын
бодлогыг тодорхойлох хууль, эрх зүйн шинэ бодлогын баримт бичиг гарахад
шаардлагатай мэдээллүүд гарна гэсэн үр дүнг хүлээж байгаа ажээ.
Улсын тооллогод 2021 оны 11 сарын 1-нээс өмнө үүсгэн
байгуулсан өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгжүүд болон хувиараа хөдөлмөр
эрхлэгчид бүртгүүлэх ба https://toollogo.1212.mn цахим хуудсаар хандан
тооллогод хамрагдах юм.