Монгол малчид Бэлчээрийн менежментийн олон улсын шагнал хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-11-01 13:37:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын бэлчээрийн Их хурлаас манай улсын малчид шагнал хүртэв. Тодруулбал, Кени улсын Найроби хотноо болсон Олон улсын бэлчээрийн  цахим их хурлын үеэр “Бэлчээрийн тогтвортой менежмент, экологийн чадавхын 2021 оны шагнал”-ын эздийг тодруулж, Монгол Улсаас Увс аймгийн Давст сумын “Бичигт хад” бэлчээр ашиглагчдын хэсгийн ахлагч Б.Баян-Очир, Төв аймгийн Лүн сумын “Адуун чулуун” бэлчээр ашиглагчдын хэсгийн ахлагч Ж.Солонго нар хүртлээ. Мөн Киргиз улсын бэлчээр ашиглагчдын “Сары булак” холбооны ахлагч Асанова Гулжан тус  шагналын эзнээр тодорчээ.




Олон улсын бэлчээрийн Их хурал энэ оны 10 дугаар сарын 25-29-нд "Амьжиргааг сайжруулахад бэлчээрийн болон бэлчээрийн нөөцийг тогтвортой ашиглах нь" сэдвээр болсон юм. Тус Их хурал нь тогтвортой хөгжил, хүнсний үйлдвэрлэл, биологийн олон янз байдлыг хадгалах зэрэг хүн төрөлхтний тусын тулд байгалийн болон таримал бэлчээр, тэжээлийн ургамлын бүх талын мэдээллийг харилцан солилцохыг дэмждэг чуулган юм.







Холбоотой мэдээ