УИХ-ын чуулганы хуралдааныг 13 цагаас товлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-07-08 12:33:45

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдааныг 13.00 цагаас товложээ.

Чуулганаас өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Ерөнхий сайдыг томилох эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Ерөнхий сайдад Ж.Эрдэнэбатыг МАН-аас нэр дэвшүүлсэн бөгөөд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжсэн. 

Одоо уг асуудлыг чуулганы хуралдаанаар хэлэлцэж дэмжвэл Ж.Эрдэнэбат Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар томилогдоно.

Н.Туяа

Холбоотой мэдээ