Монгол хөвгүүд ДАШТ-ний мөнгөн медаль хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-10-28 16:11:01

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын сагсан бөмбөгийн холбоо /FIBA/-ноос зохион байгуулсан 15 хүртэлх насны ур чадварын дэлхийн аваргын тэмцээнд Монголын шигшээ баг мөнгөн медаль хүртлээ. Тус тэмцээнд таван тивийн 105 орон өрсөлдсөн юм.


Монголын баг ийнхүү 2 жил дараалан шигшээд шалгарч алт, мөнгөн медалийн эзэд болоод байна. Монголын шигшээ баг аваргын төлөө тоглолтод Израилийн шигшээ багтай өрсөлдөж, 107:108 буюу ганцхан онооны зөрүүгээр хожигдлоо.


Харин хүрэл медалийг Болгарын баг Хятадын шигшээг ялж хүртжээ. Монголын хөвгүүдийн баг энэ тэмцээнд Аргентин, Албани, Беларус, Мадагаскар, Пуэрто-Рико, Болгар зэрэг орны шигшээ багийг хожсон юм.


Харин эмэгтэй ангилалд Израилийн охид түрүүлж, БНХАУ-ын баг мөнгө, Беларусийн шигшээ хүрэл медаль хүртжээ. Манай  баг хэсэгтээ 3 дугаар байрт бичигдэн, хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авч чадаагүй юм. Тэд хэсэгтээ Аргентиныг хожсон бол Мадагаскар, Израилийн багуудад дараалан ялагджээ.

Холбоотой мэдээ