АПАУ нийгэмлэгээс сумын цэцэрлэг, сургуульд хөрөнгө оруулалт хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-10-27 11:09:16

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Франц Улсын Аллиер мужийн АПАУ нийгэмлэгээс Баян-Өндөр суманд хоёр төсөл хэрэгжүүллээ.

Сумын цэцэрлэгийн усан хангамжийг сайжруулахаар 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ гүний худаг гаргаж, цэцэрлэгийн 120 хүүхдийг цэвэр ус хэрэглэх, ариун цэврийн стандарт шаардлага хангасан орчинд сурч хүмүүжих боломжоор хангаад байна.

Мөн сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд “Хүүхэд хөгжлийн төв” байгуулж, 11 сая төгрөгийн санхүүжилтээр шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга хэрэгслээр тохижуулж өглөө.

Тус нийгэмлэгээс өнгөрөгч зун тусгай бүлгийн 11 дүгээр цэцэрлэгт материаллаг хөрөнгө оруулалтыг хийсэн бол Бат-Өлзий суманд түр цэцэрлэгийг ажиллуулсан байна. Өвөрхангай аймгийн боловсролын салбарт хүүхдүүдийн сурч боловсрох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан хөрөнгө оруулалтыг хийхээ нийгэмлэгийн хамт олон цахимаар мэдэгдээд байсан билээ. 

Холбоотой мэдээ