Энэ онд 157.5 га бэлчээрийг усжуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-10-26 16:42:11

Архангай /МОНЦАМЭ/. Хөдөөгийн хүн ам, мал сүргийг усаар хангах, бэлчээрийн усан хангамжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ онд аймгийн хэмжээнд сумын орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө, гадаадын төсөл хөтөлбөр болон малчдын хөрөнгөөр 45 инженерийн хийцтэй гүн өрмийн худгийг шинээр гаргаж, ашиглалтад оруулаад байна. Энэ нь нийт 157.5 мянган га бэлчээрийг усжуулсан гэсэн үг юм.

Гүн өрмийн худгуудийг ашиглалтад оруулснаар 670 гаруй өрхийн 67.5 гаруй мянган толгой мал устай болж байгаа аж.

Аймгийн хэмжээнд нийт өрхийн 95.0 хувь нь усаар хангагдсан байна. Нийтдээ инженерийн хийцтэй гүн өрмийн 1076 худаг, энгийн уурхайн 100 худаг,  усан сан 3 нийт 1179 бэлчээрийн худаг байгаа бөгөөд үүнээс 978 худгийг ашиглаж байна. Өөрөөр хэлбэл нийт худгийн 97.0 хувийг ашиглаж байгаа ажээ.



Холбоотой мэдээ