Шаньси нүүрсний олборлолтоо нэмэгдүүлж байна

Дэлхийд | Эдийн Засаг
khulan@montsame.gov.mn
2021-10-25 13:04:12

ТАЙЮАНЬ. /Xinhua/. БНХАУ-д нүүрсний олборлолтоороо тэргүүлэгч Шаньси мужийн нүүрсний томоохон ордууд эрчим хүчний хангамжийг сайжруулахын тулд олборлолтоо нэмэгдүүлж байна. 


Хойд нутгийн Шаньси мужийн Статистикийн товчооны мэдээлснээр, томоохон ордуудын түүхий нүүрсний олборлолт энэ оны эхний гурван улиралд 880 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.6 хувиар өсжээ.


Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо энэ өвөл, ирэх хаврын эрчим хүчний нөөцийг ханган баталгаажуулахын тулд Шаньси, Шэньси муж, Өвөр Монголын өөртөө засах орон тэргүүтэй бусад холбогдох бүс нутгуудаас хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган нүүрсний олборлолтоо нэмэгдүүлэхийг хүссэн юм.


Үүнтэй холбогдуулан Шаньсийн Онцгой байдлын газар аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд хууль бус үйл ажиллагааг хянан шалгах арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсэн байна. 

Холбоотой мэдээ