Хятадад дотоодод халдварласан 13 тохиолдол илэрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-10-21 13:14:05

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын эх газарт лхагва гарагт “COVID-19”-өөр дотоодод халдварласан 13 тохиолдол шинээр илэрлээ гэж тус улсын Эрүүл мэндийн үндэсний хорооноос өнөөдөр мэдээлэв.


Шинээр илэрсэн тохиолдлуудын тав нь Ганьсу мужид, дөрөв нь Нинсяд бүртгэгдсэн бол Өвөр Монгол, Хубэйд тус бүр хоёр тохиолдол илэрсэн байна.


Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын найман тохиолдол зөөвөрлөгдөн ирсний зургаа нь Шанхай хотод, Хэнань, Гуандун мужид тус тус нэг тохиолдол бүртгэгджээ. Харин сэжигтэй болон халдвараар нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна.


Лхагва гаргийн байдлаар, Хятадын эх газарт халдварын нийт 96622 тохиолдол илэрснээс 91494 хүн эдгэрч, 4634 өвчтөн нас барсан бол 421 хүн эмчлүүлж байна. Мөн Хонконгт 12305 тохиолдол, Макаод 77 тохиолдол, Тайваньд 16347 тохиолдол тус тус илэрчээ. 

Холбоотой мэдээ