"Уран бичигтэн" цагдаагийн ажилтнуудыг шалгаруулав

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-10-19 16:14:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Багануур дүүрэг дэх Цагдаагийн хэлтсээс "Харилцаа хандлага" аяны хүрээнд алба хаагчдын дунд "Монгол төрийн цагдаа" утга зохиолын уралдаан, мөн монгол бичгээр сайхан бичих "Уран бичигтэн"  уралдааныг тус тус зохион байгуулжээ. 


Тус аяны хүрээнд уралдаанд оролцсон алба хаагчдын бүтээлийг дүүргийн "Гүн галуутай" цогцолбор сургуулийн монгол хэл, уран зохиолын багшийн хамт дүгнэн шалгаруулжээ.


“Уран бичигтэн"-ээр Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн хошууч Б.Ганбат, зохицуулагч, цагдаагийн ахмад Т.Батмонгол нар шалгарсан байна. Харин "Монгол төрийн цагдаа" уралдаанд тус цагдаагийн хэлтсийн Шуурхай удирдлагын тасгийн дарга, цагдаагийн хошууч Б.Алдарбаяр, мэдээлэл хүлээн авагч цагдаа, цагдаагийн дэд ахлагч Р.Хүрэлбаатар нар тэргүүлжээ.


Тэргүүн байр эзэлсэн алба хаагчдыг дүүргийн цагдаагийн хэлтсийн даргын нэрэмжит "Өргөмжлөл", үнэ бүхий зүйлээр шагнаж урамшуулсан байна. 







Холбоотой мэдээ