Нүүдлийн шувуудыг хамгаалъя өдөрлөг болов

Монголын мэдээ | Байгаль орчин
192@montsame.mn
2021-10-19 10:54:48

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Биндэр суманд байрладаг Хурхын шувуу бөгжлөлийн сууринд “Дэлхийн нүүдлийн шувууд ба байгаль хамгаалалд олон нийтийн оролцоо” өдөрлөг боллоо. Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг тохиолдуулсан уг өдөрлөгийг Зэрлэг амьтан судлах хамгаалах төв Швейцарын хөгжлийн агентлагийн дэмжлэгээр орон нутгийнхантай хамтран зохион байгуулав.




Өдөрлөгт оролцсон Швейцарын хөгжлийн агентлагийн дарга Стефани Бурри хэлэхдээ,  “Жигүүртэн шувуудын орон болсон энэ сайхан нутгийг хамгаалахад хүн бүрийн оролцоо чухал” гэдгийг онцлон тэмдэглэлээ. Жил бүрийн хавар, намрын улиралд Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг олон улсад тэмдэглэдэг.



Энэ өдрийг нүүдлийн шувуудад тулгамдаж буй идэш тэжээлийн хомсдол нөлөөлж буй хүчин зүйл, нөхцөл байдалд олон нийтийн анхаарлыг хандуулах, шувуу болон байгаль хамгаалах ажилд ард иргэдийг өргөнөөр татан оролцуулах зорилгоор тодорхой уриан дор тэмдэглэдэг. Энэ жил Дэлхийн нүүдлийн шувуудын өдрийг “Шувуу шиг дуулан, дүүлэн нис!” уриан дор тэмдэглэж байна.


Холбоотой мэдээ