“Хөдөлгөөнт ухуулга, сурталчилгаа” нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж байна

Монголын мэдээ | Нийгэм
uransolongo49@gmail.com
2021-10-18 16:30:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан ХУД-ийн ОБЕГ-аас гэр хорооллын айл өрхүүдийн галлагаанаас үүдэлтэй гал түймрийн болзошгүй аюул, угаарын хийн хордлогод хүний амь нас өртөхөөс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулж байна.


Тодруулбал, гэр хорооллын айл өрхүүдийн галлагаанаас үүдэлтэй гал түймрийн аюул, угаарын хийн хордлогод хүний амь нас өртөхөөс урьдчилан сэргийлэх, мөн хүүхдийг аюул, осол, эндэгдлээс хамгаалахад эцэг эх, асран хамгаалагч нарын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор “Хөдөлгөөнт ухуулга, сурталчилгаа” нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулж байгаа аж.


Уг арга хэмжээний хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Гал түймэр унтраах, аврах 14, 30, 65 дугаар ангийн алба хаагчид гэр хорооллын гудамж талбайд автомашины чанга яригч ашиглан сэрэмжлүүлэг, сурталчилгааг иргэд, олон нийтэд хүргэж ажиллажээ.


Түүнчлэн айл өрхүүдийн цахилгаан, пийшин зуухны аюулгүй байдал, утаа мэдрэгч суурилуулсан эсэхэд хяналт шалгалт хийсэн байна. 




Холбоотой мэдээ