Ядууралтай тэмцэх олон улсын өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-10-17 10:52:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ядууралтай тэмцэх олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Францын нийслэл Парис хотын Хүний эрхийг тунхаглаж байсан Трокадеро талбайд 1987 оны 10 дугаар сарын 17-нд 100 мянга гаруй хүн цугларч хүчирхийлэл, хэт ядуурал, өлсгөлөнгөөс амь үрэгдэгсдийг дурсан, хүндэтгэл илэрхийлснээр ядуурлын эсрэг хөдөлгөөнийг санаачилжээ.  Тэр цагаас хойш нас, хүйс, гарал үүсэл, шашин шүтлэг, нийгмийн давхаргаас үл хамааран олон улс орны иргэд ядуурлын эсрэг дуу хоолойгоо нэгтгэж ирсэн юм.




НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы 1992 оны 12 дугаар сарын 22-ны тогтоолоор энэ өдрийг Ядууралтай тэмцэх олон улсын өдөр гэдгийг албан ёсоор зарлан 1993 оноос зохион байгуулан тэмдэглэж ирэв.

Манай улсын хувьд хоёр жил тутам хийдэг судалгаагаар ядуурлын түвшин 29.6 хувиас 28.4 хувь болж багасжээ. Хөдөө, орон нутагт ядуурал нийслэл хотынхоос илүүтэй буурсан байна. 

Холбоотой мэдээ