Дорнодын Пара тамирчид амжилт дүүрэн ирлээ

Орон нутагт | Дорнод
sarantsetseg@montsame.gov.mn
2016-07-06 17:26:06

Монголын бүх ард түмний спортын 14 дүгээр их наадамд Дорнод аймгаа төлөөлөн оролцсон Пара тамирчид амжилт дүүрэн ирлээ.

Тус аймгийн тамирчин Д.Пүрэвдорж бөөрөнцөг шидэлтийн төрөлд хүрэл, Б.Батцэцэг хүрэл, тэргэнцэртэй марафон уралдаанд Наранбаатар мөнгөн медаль хүртсэн амжилтыг үзүүлэв. Энэ удаагийн наадамд Дорнодоос 10 гаруй тамирчин оролцсон юм. Хоёр жилд нэг удаа болдог  наадмын өмнөх тэмцээнээс манай баг тамирчид 2 алт, 3 мөнгөн медал хүртэж байв.

Пара тамирчдыг аймгийн Биеийн тамир спортын хороо, Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, “Дорнод гурил” компани ивээн тэтгэж, аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны тэргүүн П.Батхуяг ахалж явсан байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ