"Хөвсгөл усан зам" ХК-ийн ханшийн өсөлт тогтвортой байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн
биржид өнөөдөр энгийн арилжаагаар 42 ХК-ийн 595 мянган ширхэг хувьцааг 211.5 сая төгрөгөөр арилжив.
Энэ өдөр 26 ХК-ийн
хувьцааны ханш өсөж, 15
ХК-ийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт
цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Эрчим Баян Өлгий"
(BOE+15%), "Хүннү менежмент" ХК (HBZ+14.99%) болон "Хөвсгөл
усан зам" (HUZ+14.99%) -ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй
байсан бол "Ногоон хөгжил үндэсний нэгдэл" (JLT-8.27%), "Эрдэнэс
сольюшинс" (AMT-7.98%) болон "Дархан гурил
тэжээл" ХК (DAR-6.54%)-ийн хувьцаа хамгийн их уналттай
байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 65,066 ширхэг
нэгж эрх 37,777,385 төгрөгөөр арилжив. Компанийн
бондын арилжаагаар 3 ширхэг Лэнд бондыг 289,200 төгрөгөөр арилжсан
байна. ТOП-20 индекс 0.34 хувиар
өсөж, 40,281.14 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,851,834,979,076.48 төгрөг боллоо. Арилжааны
дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ
үү.