Мүн Жэ Иний дэмжигчдийн түвшин буурчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
СӨҮЛ. /Xinhua/. БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Иний дэмжигчдийн түвшин өнгөрсөн долоо хоногт 0.4 хувиар буурч, 40 хувь болсныг долоо хоног тутмын санал асуулгын дүн харуулжээ.
“Realmeter” судалгааны байгууллагын мэдээлснээр, Мүн Жэ Иний төрийн хэргээ явуулж буй байдлыг сөргөөр үнэлэх үзүүлэлт 0.8 хувиар өсөж, 56.8 хувьд хүрсэн байна.
Түүнчлэн Мүн Жэ Иний, эрх баригч Ардчилсан намын дэмжигчид өнгөрсөн долоо хоногт 1.0 хувиар буурч, 31.4 хувь болжээ.
Харин сөрөг хүчний гол нам болох Ардын хүч нам 39.2 хувийн санал авсан нь өмнөх долоо хоногийнхоос 0.1 хувиар буурсан үзүүлэлт юм.
Мөн зүүний төвч үзэлт Нээлттэй ардчилсан нам 7.1 хувь, барууны төвч үзэлт Ардын нам 5.9 хувийн санал авсан бол Шударга ёс нам 2.9 хувийн санал авчээ.
Өнгөрсөн долоо хоногийн мягмар гаргаас баасан гараг хүртэлх хугацаанд
явуулсан уг судалгаанд 2015 хүн оролцсон байна.