Сагил суманд үзэсгэлэн худалдаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-10-08 17:20:58

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ХХҮГ-аас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдсан Сагил сумын иргэдийн дунд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг зохион явууллаа. Тус суманд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд жилд дунджаар 5-15 байнгын ажлын байр, 10-20 түр ажлын байр бий болдог байна.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Ч.Чимид Сагил суманд ажиллаж, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн санал хүсэлт, бүтээгдэхүүний борлуулалт, чанар стандарт, цаашид авах арга хэмжээний талаар харилцан ярилцаж, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэнэ гэдгээ хэллээ.

Аймгийн ХХҮГ-аас хэрэгжүүлж буй Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдэд Сагил сумын ард иргэд үе шаттайгаар хамрагдаж, тодорхой хэмжээний тусламж дэмжлэгийг хүртсээр иржээ.

Үзэсгэлэн худалдааны үеэр сүү, цагаан идээ, суран эдлэл, монгол дээл, гутал, гэрийн модон эдлэл зэрэг бүтээгдэхүүнийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэд дэлгэн тавьж, худалдан борлууллаа.

Холбоотой мэдээ