НӨАТ-ын сугалааны дараагийн тохирол энэ сарын 17-нд болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
gantuya@montsame.mn
2016-07-06 11:50:19

НӨАТ-ын сугалааны азтан шалгаруулах 13 дахь удаагийн тохирол энэ сарын 17-нд болно. 

Энэ удаад зургадугаар сарын 1-нээс 30-ны хооронд бүртгүүлсэн баримтуудыг тохиролд хамруулах юм. Тиймээс иргэд энэ сарын 17-ны 00.00 цагаас өмнө худалдан авалт хийсэн бүх баримтаа  http://ebarimt.mn-д бүртгүүлж байж сугалаанд оролцох эрхтэй болно.   

Долдугаар сарын сугалааны хонжворын сан 675 сая төгрөг байгаа юм. 

Н.Туяа

Холбоотой мэдээ