Багдадад амиа алдсан хүмүүсийн тоо 250-д хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-07-06 09:37:34

БАГДАД. /ВВС/. Ням гарагт нийслэл Багдад хотод болсон дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 250-д хүрлээ гэж Иракийн Засгийн газар мэдэгдэв.

Рамадан буюу лалын тооллын есдүгээр сар дуусаж байгааг тэмдэглэх баярт бэлтгэхээр хүмүүс олноороо дэлгүүр хэсч байх үеэр Каррада дүүрэгт тэсрэх бөмбөгтэй ачааны машин дэлбэрсэн юм.

Уг халдлагыг үйлдсэний хариуцлагыг “Лалын улс” бүлэглэл өөртөө хүлээжээ. Халдлагын улмаас 165 хүн амиа алдсан гэж өмнө нь мэдээлж байсан бөгөөд дэлбэрэлтийн дараа Ирак даяар гашуудал зарлажээ.

Иракийн Зэвсэгт хүчин Эль-Фаллужа хотыг “Лалын улс” бүлэглэлээс чөлөөлснөөс долоо хоногийн дараа энэ халдлага болсон байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ