АН-ын бүлгийн даргаар С.Эрдэнийг томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-07-05 16:31:48

УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаанаа хийж, бүлгийн даргаараа УИХ-ын гишүүн С.Эрдэнийг томиллоо. 

УИХ-ын Анхдугаар чуулган өнөөдөр үдээс өмнө хуралдаж, гишүүд тангаргаа өргөсөн. Үүний дараа АН-ын дарга З.Энхболд УИХ-ын даргаар сонгогдсон М.Энхболдод баяр хүргэж, бүлгийн хуралдаанаа зарлан хуралдуулав. УИХ дахь АН-ын бүлэг нь 9 гишүүний бүрэлдэхүүнтэй цөөнх болж ажиллах болж байгаа юм. Шинэ парламент дахь анхны бүлгийн хуралдаанаар тус бүлгийн даргыг томилж, С.Эрдэнэ гишүүнийг санал нэгтэй сонгов. Бүлгийн даргын томилгоог одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна. 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нь өмнөх УИХ-ын үед Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан юм. 

Харин УИХ дахь АН-ын бүлгийн дэд даргаар Б.Пүрэвдорж, Ж.Батзандан нарыг санал болгосон байна.

Н.Туяа

 

 

Холбоотой мэдээ