Ослын улмаас таван хүүхэд бэртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2016-07-05 16:22:41

Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ-т өчигдөр ослын 202 дуудлага бүртгэгдсэн байна. 

Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 10 бүртгэгдэж 1 хүний амь нас хохирч 12 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Ослын улмаас гэмтсэн хүмүүсийн хоёр нь сургуулийн өмнөх насны, гурав нь сургуулийн насны хүүхэд байжээ.

Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 жолоочийг журамласан байна.

                                               

Холбоотой мэдээ