Аравдугаар сард агаарын температур олон жилийн дундаж орчим байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-09-30 18:12:29

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн нутгаар аравдугаар сард агаарын температур олон жилийн дундаж орчим байна гэж аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс мэдээллээ.

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлчээр өмнөх үеэсээ 3-5 хэмээр сэрүүснэ.

Сарын нийлбэр хур тунадас 6-12 мм  буюу олон жилийн дундаж орчим байх төлөвтэй.

Нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 12–14 м/с, түр зуур 16-18 м/с хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурч болзошгүй.    

Холбоотой мэдээ