Сумын ЭМТ Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-09-30 17:31:37
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Эрдэнэдалай сум орон нутгийн иргэдэд үзүүлж буй эрүүл мэндийн үйлчилгээнийхээ чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор Улсын нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд сумын эрүүл мэндийн эмч, сувилагч, эмнэлгийн ажилтан, удирдлагын багийг ажлын байранд нь хөгжүүлэх, дадлага туршлага суулгах, дахин сурах үйл явцыг сайжруулж, сумын ЭМТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлнэ. 

Ингэснээр сумын ард иргэдэд эмнэлгийн мэргэшсэн тусламж үйлчилгээ үзүүлж, өвчин эмгэг, гэмтэл бэртэл, хүний биеийн үйл ажиллагааны алдагдлыг орчин үеийн болон уламжлалт анагаах ухаанд тулгуурлан оношлох, эмчлэх, сувилах, хөнгөвчлөх, сэргээн засах цогц үйл ажиллагааг орон нутагтаа чанартай үзүүлдэг болох ажээ. 

Холбоотой мэдээ