АСЕМ-ын түнш орнуудын 150 гаруй залуу Монголд чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-07-05 13:45:33

АСЕМ-ын түнш орнуудын 150 гаруй залуус оролцсон Залуучуудын чуулган энэ сарын 7-нд эхэлнэ. 

Үүнтэй холбогдуулан Монголын Залуучуудын холбооны Удирдлага, төлөвлөлт, хамтын ажиллагааны газрын дарга Ч.Хонгорзул, Ази-Европын сангийн Боловсролын газрын  захирал Леони Нагараяан, АСЕМ-ын Залуучуудын чуулга уулзалтын оролцогч О.Мягмарсүрэн нар өнөөдөр чуулганы талаар мэдээлэл хийв.

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтын дагалдах хурлуудын нэг болох Залуучуудын Чуулган нь дөрвөн өдөр Улаанбаатар хотноо чуулна. Тус чуулганы ерөнхий зохион байгуулагчаар ASEF буюу Ази, Европын сан, хамтран зохион байгуулагчаар Монголын Залуучуудын Холбоо, дэмжигч байгууллагаар Гадаад хэргийн яам ажиллана. Чуулганд АСЕМ-ын гишүүн орны 100 төлөөлөгч, Монголын шилдэг 50 залуу оролцохоор бүртгүүлсэн бөгөөд уулзалтын бэлтгэл ажлаа хангажээ.

Чуулганд оролцогч гадаадын оюутан, залуучуудын дийлэнх нь Монголд анх удаа ирж байгаа, Монгол оронтой танилцах хүсэлтэй 3900 гаруй залуус бүртгүүлснээс зөвхөн 100 нь шилдгээр тодорч чуулганд оролцох эрхтэй болжээ. Харин Монголын талаас оролцож буй 50 төлөөлөгч нь 300 гаруй залуусаас шалгарсан шилдгүүд юм.

Чуулганаар АСЕМ-ын гурван тулгуур болох улс төр, эдийн засаг, нийгэм-соёлын асуудлыг хэлэлцэх бөгөөд чуулганаас гарсан дүгнэлтийг АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад хүргүүлэх аж.

Чуулганы нээлт нөгөөдөр Улаанбаатар чуулгад 09 цагт нээлтээ хийнэ.

Б.Туул

Холбоотой мэдээ