Коронавируст халдварын 2515 тохиолдол батлагдаж, 16 хүн нас баржээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-09-29 11:03:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 2515 хүн коронавирусээр халдварласан нь батлагдлаа. Энэ нь өчигдрийнхөөс 362 тохиолдлоор их үзүүлэлт юм.

 

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1067 нь Улаанбаатар хотод, 1448 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Төв аймагт хамгийн их буюу 196 тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд 6616 иргэн эдгэрсэн бол 41-80 насны 16 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар "КОВИД-19"-ийн шалтгаант өвчлөлөөр 1185 хүн нас бараад байна.

Одоогоор, коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 20 325 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой  64 019 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.


Холбоотой мэдээ