Тээврийн хэрэгслийн торгуулийг “e-Mongolia”-гаар төлөх боломжтой боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жолооч нар “e-Mongolia” системээр дамжуулан торгуулиа цахимаар төлөх боломжтой боллоо.
Энэ үйлчилгээг
авахын тулд жолооч та “e-Mongolia” системд нэвтэрч ороод, жолоодох
эрх, тээврийн хэрэгсэл, авто
тээврийн хэрэгсэл болон жолоочийн торгуулийн төлбөр төлөх гэсэн шат
дараатайгаар үйлчилгээг сонгон, торгуулиа цаг хугацаанд нь цахимаар төлөх боломжтой.
УИХ-аас өнгөрсөн долдугаар
сарын 2-ны өдөр баталсан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн дагуу замын хөдөлгөөний
дүрэм зөрчсөн жолооч нарын торгуулийн 50 хувийг 10 дугаар сарын 1 хүртэл
хөнгөлөхөөр болсон билээ.
Хэрвээ “e-Mongolia” системд нэвтрэх, үйлчилгээ авахад
асуудал гарвал 11-11 лавлах
утсанд хандаж, 1 гэсэн
товчийг дараад, оператортой
холбогдож лавлаж болно. Мөн Төв
шуудангийн нэг давхарт байрлах “e-Mongolia” иргэд, олон нийттэй харилцах төвөөр үйлчлүүлэх боломжтой юм.