Ахлах, дунд ангийнхан танхимаар хичээллэж байна

Орон нутагт | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2021-09-27 12:15:03

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн дунд буюу 6, 7, 8, 9 дүгээр ангийн хичээл сургалт өнөөдрөөс  танхимаар хичээллэж эхэллээ.

Ингэхдээ сурагчид болон эцэг эхэд цахим болон танхимын хичээлд суух  сонголтыг олгож байгаа аж. 

Дунд ангийн хичээл сургалтыг танхимаар явуулж эхлэхтэй холбогдуулан сургуулиуд анги танхимаа халдваржүүлэн бэлэн байдлыг сайтар хангажээ.

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхан өнгөрсөн долоо хоногоос танхимаар хичээллэж эхэлсэн бөгөөд нөхцөл байдалд судалгаа хийсний үндсэн дээр дунд ангийнхныг ийнхүү танхимаар хичээллүүлж байгаа юм байна.

Холбоотой мэдээ