Гэрийн ажиглалтад 1827 иргэн байна

Орон нутагт | Төв
sarantsetseg@montsame.mn
2021-09-25 11:16:21

Төв /МОНЦАМЭ/ Төв аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт шинээр 166 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 8149 боллоо.

Үүнээс Зуунмод суманд 38, Жаргалант суманд 24, Өндөрширээт суманд 21, Борнуурт 17, Баянцагаанд 11, Сүмбэрт 11, Батсүмбэрт 10, Баянд 8, Бүрэнд 7, Заамарт 6, Баянцогтод 5, Угтаалцайдамд 4, Баянчандманьд 3, Баяндэлгэрт 1 тохиолдол батлагдсан байна.

Орон нутагт 8297 өвчтөн эмчилгээнд хамрагдсанаас 6583 өвчтөн эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийт 30 хүн нас бараад байна. Тусгаарлан ажиглах байранд иргэдийг тусгаарлаагүй бөгөөд гэрийн ажиглалтад 1827 иргэн байна.

Вакцинд хамрагдалт аймгийн хэмжээнд эхний тунд 59542, 2 дахь тунд 56631, 3 дахь тунд 6260 иргэн тус тус хамрагдаж, нийт вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн тоо 122433 боллоо.

 

Холбоотой мэдээ